Developed by JoomVision.com

Өлгий сум

Тооллого гуч гаруй хувьтай байна

PDFХэвлэхИ-мэйл

Сүүлд шинэчлэгдсэн: 2016 - 2-р сарын 22, Даваа гариг, 02:33 Нийтэлсэн: sumadmin 2015 - 12-р сарын 15, Мягмар гариг, 02:31

Мал тооллогын ажил Баян-Өлгий аймагт хэвийн хэмжээнд явагдаж байна. Гэхдээ ихэнх мал нь алсын оторт яваа Цэнгэл, Улаанхус, Булган зэрэг сумдын тооллогын бүртгэлийг цахим сүлжээнд оруулахыг аймгийн статистикийн хэлтэс шаардлаа.

-14740 малчин айлаас таван мянга орчим нь тооллогонд хамрагдсан мэдээг бид хүлээн авлаа. Малын хажуугаар энэ удаа хашаа хороо, худаг, усан сан ч тоологдоно. Алтанцөгц, Баяннуур сумдад зарим малчин айл хоёр гурван хашаа хороо тоолуулсан харагдана. Энэ ажилд ямарваа зөрчил гарвал багийн засаг дарга, тэнд байгуулагдсан тооллогын комиссууд хариуцлага хүлээнэ. Өнгөрсөн жил тооллогонд хамрагдалгүй үлдсэн зарим малчид мал аж ахуйн бүтээгдэхүүнээ нийлүүлсний төлөө улсаас авах урамшлаа авч амжаагүйг анхаарч малчид өөрсдөө тооллогонд идэвхтэй оролцох хэрэгтэй. Тооллогын мэдээг бид энэ сарын 21 гэхэд бүрэн хүлээн авч нэгдсэн дүн гаргана гэж тус байгууллагын дарга Х.Бахыт мэдэгдлээ.

 

"Цахим эрүүл мэнд" төслийн нээлт боллоо

PDFХэвлэхИ-мэйл

Сүүлд шинэчлэгдсэн: 2016 - 2-р сарын 22, Даваа гариг, 02:31 Нийтэлсэн: sumadmin 2015 - 12-р сарын 11, Баасан гариг, 02:26

Засгийн газрын "Эрүүл чийрэг Монгол хүн" хөтөлбөрийн хүрээнд "Цахим эрүүл мэнд" төслийн нээлт боллоо.

tsahim eruul mendБаян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт 100 ширхэг, Эрүүл мэндийн газарт 41 ширхэг компьютерийг 10 ширхэг лазерийн принтер, 2 ширхэг сервер компьютер, дотоод сүлжээний холбогдох тоног төхөөрөмж, тог баригчийн хамт нийлүүлэх уг төслийн нээлтэд УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга А.Бакей компьютерийн дээжийг нь Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд гардуулж өглөө гэж тус аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Ө.Нурболат мэдээллээ.

   

Прокурорын газар шинэ байраа хүлээн авлаа

PDFХэвлэхИ-мэйл

Сүүлд шинэчлэгдсэн: 2016 - 2-р сарын 22, Даваа гариг, 02:34 Нийтэлсэн: sumadmin 2015 - 12-р сарын 10, Пүрэв гариг, 02:15

Баян-Өлгий аймгийн прокурорын газрын шинэ байрны нээлтийн үйл ажиллагаа боллоо.

prokurorАймгийн прокурорын газар нь Улсын Ерөнхий прокурорын газраас авч хэрэгжүүлж буй ажлын хүрээнд нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай 432м2 барилгын талбай бүхий гурван давхар прокурор, ажилтнуудын ажиллах нөхцөл боломж, тав тухыг бүрэн хангасан өрөө тасалгаатай, мөн 5 айлын орон сууцтай баригдсан бөгөөд гүйцэтгэлийн ажлыг “Ховдын тулга” ХХК чанарын сайн үнэлгээтэйгээр барьж улсын комисст хүлээлгэж өгсөн байна.

Нээлтийн ажиллагаанд Улсын Ерөнхий Прокурорын газраас барилгын инженер Э.Өсөхжаргал, гражийн дарга Н.Одон, зураг төсвийн инженер, зохиогч Г.Дуламсүрэн, аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Т.Батсүх, ЗДТГ-ын дарга нар болон тус аймгийн ерөнхий шүүгч Д.Мөнхөө, аймгийн цагдаагийн газрын дарга цагдаагийн хурандаа М.Батболд нарын 30 гаруй газар, хэлтсийн дарга нар оролцож, тус прокурорын газрын хамт олонд эрүүл энх, ажлын өндөр амжилт гаргаж ажиллахыг хүсэн ерөөлөө гэж аймгийн прокурорын газар мэдээллээ.

   

Хурлын тов зарлах тухай

PDFХэвлэхИ-мэйл

Нийтэлсэн: sumadmin 2015 - 12-р сарын 10, Пүрэв гариг, 02:09

 


БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН

ӨЛГИЙ СУМЫН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ Â 

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20,1,1 дахь заалтыг үндэслэн сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

1. Сумын ИТХ-ын наймдугаар хуралдааныг 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Мягмар гаигийн өдрийн 10:00 цагт Өлгий сумын Дөл клубт хуралдуулахаар толвон зарласугай.

2. Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хавсралт ёсоор батласугай.

3. Хуралданы бэлтгэл ажил хагахыг сумын ЗАсаг дарга /Ө.Хабай/ хуралын нарийн бичгийн дарга /Х.Досжан/ нарт даалгасугай.

 

ДАРГА             ОНГАР

   

2016 оны мал толлого

PDFХэвлэхИ-мэйл

Сүүлд шинэчлэгдсэн: 2016 - 2-р сарын 08, Даваа гариг, 01:58 Нийтэлсэн: sumadmin 2015 - 12-р сарын 08, Мягмар гариг, 01:43

mall tollogo 201162015 оны жилийн эцсийн мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого өнөөдөр орон даяар зэрэг эхэлж байна.

   

Хуудас 20-с 10

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?