Developed by JoomVision.com

Өлгий сум

Хүүхдийн тасаг өвчтөнөөр дүүрчээ

PDFХэвлэхИ-мэйл

Нийтэлсэн: sumadmin 2015 - 11-р сарын 16, Даваа гариг, 00:00

Баян-Өлгий аймагт томуу ханиад, улаан бурхан зэрэг вирусын төрлийн өвчин тархалттай байна.

obchin1Аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн эмч К.Аяужан энэ тухай өгсөн тайлбартаа, Манай тасаг бол гуравхан эмчтэй. Нэг нь Оросын Холбооны Улсад мэргэжил дээшлүүлэх сургалтанд байгаа. Өдөрт 35-40 хүүхэд, ихэнх нь 0-1 насны, хөдөө сумдаас их ирж байгаа учир дөч орчим ортой тасаг дүүрээд байна. Байр давчуу, ор цөөхөн. Хүч хүрэлцэхгүй байна. Эцэг эхчүүд, хөдөөний эмч нар хариуцлагатай ажилламаар юм. Ихэнх хүүхдийг хүндэрсэний дараа ирүүлдэг. Улаанхус, Цэнгэл сумдад улаан бурхан ихтэй байгаа тул тэнд нь хорио цээр тогтоогоод арга хэмжээ авбал дээр. Хүүхдүүдэд амин дэм, илчлэг сайтай хоол хүнс, цэвэр агаар маш их хэрэгтэй. Бас зарим хүүхэд хүндэрсний улмаас энд ирэнгүүтээ эндэж байна. Хүндрэлтэй ирсэнийг нь эмчилж эдгээх амаргүй. Зарим айлууд мөнгөгүйн улмаас бичиж өгсөн эмийг авч чадахгүй өвдсөн хүүхдээ хүндрүүлдэг байна. Вирусаас урьдчилан сэргийлдэг шинэ төрлийн эмүүд ч байдаг. Эцэг эхчүүдийн гэр бүл төлөвлөлтийн талаарх мэдлэгийг ч дээшлүүлмээр байна. Дутуу төрөлт, зүрхний согог, тархины даралттай, үе мөч нь эрэмдэг зэрэмдэг төрөлт ч бий. Зарим хүүхэд телевиз, гар утас, компьютер хэт удаан ашигласнаар хамар ам нь муруйх зэрэг мэдрэлийн согогт өртдөг болсон. Энэ аймагт хүүхдийн тусгай эмнэлэг бий болгосон цагт бид бүхний ажил зүй ёсны дагуу явагдах болно гэж ярилаа.

 

Цас их орж эхэлсэнд малчид санаа зовж байна

PDFХэвлэхИ-мэйл

Сүүлд шинэчлэгдсэн: 2016 - 1-р сарын 27, Лхагва гариг, 06:55 Нийтэлсэн: sumadmin 2015 - 11-р сарын 16, Даваа гариг, 00:00

Баян-Өлгий аймагт энэ өвөл 1,9 сая мал өвөлжиж эхлэв. Гэтэл ихэнх нутаг зун гандсан, бэлчээрийн даац хэтэрсэн, сүүлийн үед цас их орж байгаагийн улмаас малчид бачимдаж эхлэв.

olgii tsag agaaar 1Аймгийн үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын мал эмнэлгийн тасгийн дарга Б.Нургулан мал өвөлжилтийн байдлын талаар ярихдаа, Эдийн засгийн хүндрэлтэй давхцан малын үнэ ханш өнгөрсөн оны мөн үеийнхээс бараг нэг дахин буурсан нь малчдын амьдралд хүндээр тусч байна. Малын тарга хүчний байдал, бэлтгэгдсэн өвс тэжээл, аюулгүйн нөөц, хашаа хороо, хужир шүү, ус зэрэг нийт бэлтгэл 86,8 хувьд хүрсэн ч ер орчим мянган толгой мал бусад аймаг сумын нутагт оторт гарлаа. Мал, мах экспортонд гаргахаар гэрээлээд, гаргах нөхцлийг нь бүрдүүлчихсэн ч Алтай сумын захын нэг айлуудын малд шүлхий өвчин гарсанаар экспортлох асуудал найдвар муутай болж эхлэв. Ер орчим толгой малыг хамарсан уг халдварыг таслан зогсоож, тэр хавийн 173 мянган толгой малд вакцинжуулалт хийгээд, Алтай сумаас гадагшаа мал, мах гаргахыг хориглосоор байна. Гэвч эдийн засгийн бэрхшээлээс үүдэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах санхүүжилт үгүй тул аль ч халдвар тархахгүй гэх баталгаа алга. Өргөн дэлгэрээгүй ч гэсэн бруцеллез, галзуу, үхрийн нүд өвдөх зэрэг арван төрлийн өвчний илэрц бий. Малчдад зөвлөж хэлэхэд, улс орны байдлыг та бүхэн мэдэж байна. Дээрээс тусламж өгсөөр байх боломж алга. Иймд байгаа нөөц бололцоогоо ашиглан отор хийх, өвс тэжээлээ өөрсдийнхөө мөнгөөр ахиу бэлдэж авах, паразит өвчнийг эртнээс арилгах арга хэмжээ авахыг сануулж байна гэв.

   

Олон жилийн дунджаас ахиу цастай байх төлөвтэй байна

PDFХэвлэхИ-мэйл

Сүүлд шинэчлэгдсэн: 2016 - 1-р сарын 27, Лхагва гариг, 06:47 Нийтэлсэн: sumadmin 2015 - 11-р сарын 15, Ням гариг, 08:00

Баян-Өлгий аймгийн ихэнх нутгаар энэ сарын 13-наас орсон цас арилаагүй байхад 16-наас дахин орлоо.

Өлгий, Алтай, Баяннуур, Цэнгэл сумдын нутагт 7-10 см зузаан цас орж ялимгүй нимгэрч эхэлсэн ч хүйтний эрч 20 хэмээс хэтрээд байна. Сагсай сумын Даян нуурын орчим өмнө орсон цастай нийлээд 40 см хүрчээ. Ойрын өдрүүдэд цас нэмж орох бөгөөд хур тунадасны хэмжээ энэ өвөл олон жилийн дунджаас ахиу байх төлөвтэй тул малчид болон алс хол зорчигчид зохих бэлтгэлтэй, болгоомжтой явахыг цаг уурын шинжээчид сэрэмжлүүлсээр байна.olgii tsag agar

   

Өлгий сумын хэмжээнд Онцгой байдлын комманд штабын сургалт энэ сарын 11 -ээс 13 өдрүүдэд болло.

PDFХэвлэхИ-мэйл

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 - 11-р сарын 16, Даваа гариг, 08:46 Нийтэлсэн: sumadmin 2015 - 11-р сарын 13, Баасан гариг, 08:39

2015 оны аймгийн Засаг даргын захирамжын дагуу Сумын гамшигаас хамгаалах мэргэжлийн ангийн команд штабын сургалт 11-р сарын 11 нээс 13 –ний хүртэл 3 өдөр боллоо. Үүнд: Өлгий сумын ЗДТГ, ХТАлба, 8 ерөнхий боловсролын сургууль, 12 цэцэрлэгийн ажилтан албан хаагч нар оролцож, болзошгүй гамшигаас хамгаалах талаар сургалтанд амжилттай оролцож, тохиолдож болзошгүй 4 цагийн байдалтай ажиллаж гамшигаас хамгаалах талаар суралцаж гамшиг тохиолдсон үед хэрхэн ажиллах талаар мэдлэгтэй болсон.

   

Үнэ ханшны өсөлт, бууралт

PDFХэвлэхИ-мэйл

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 - 11-р сарын 16, Даваа гариг, 08:25 Нийтэлсэн: sumadmin 2015 - 11-р сарын 09, Даваа гариг, 08:23

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын барааны зах дээр 50 кг уут гурилын үнэ мянган төгрөгөөр буурч 43000 төгрөгт, ямааны нэг кг ноолуурын үнэ мянган төгрөгөөр нэмэгдэж 34 мянган төгрөгт хүрлээ.

Өнөөдрийн байдлаар кг хонины мах 4500, үхрийн мах 4000 төгрөг байна. Литр сүүний үнэ 1500 төгрөг байгаа боловч нэмэгдэх цаг нь ирж байна. Гадаадад мал, мах гаргана гэж байсан боловч шүлхий өвчин илэрсэн нь саад болж магадгүй. Гэхдээ бэлчээрийн өвс хомсдолтой, өвлийн нөхцөл байдал хатуу болох шинжтэй болохоор малчид малных нь үнэ хямд ч гэсэн худалдаж борлуулах хандлагатай, өвс тэжээлийн үнэ нэмэгдэх төлөвтэй байна. Бензин шатахууны үнэ өндөр боловч тогтвортой. Орос, Казахстан улсууд болон хил залгаа районуудад нь руу очиж тээвэр хийдэг жолооч нар бензин хадгалдаг сав болон хэдэн канестраа хямдхан бензинээр дүүргэж ирээд ч ашигтай бизнес хийдэг болсон байна. Өлгий суманд гаднаас хямдхан өвс тэжээл, шингэн болон хөлдөөсөн сарлагийн сүү, тараг, аарц оруулж ирээд ашиг олох боломжтой байна.

   

Хуудас 26-с 20

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?