Аймгийн Засаг дарга Увс аймагт ажиллав

Хэвлэх

2014 - 2-р сарын 16, Ням гариг, 15:40

uvsaimagtЭнэ сарын 6-7-ны өдрүүдэд аймгийн Засаг дарга Х.Дармен, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга А.Болатхан, Эрчим ХХК-ний захирал Д.Мурат, Хотгор ХК-ний захирал З.Кадырхан зэрэг төлөөллүүд Увс аймагт ажиллав.

Манай аймгийн зүгээс Эрчим ХХК-ний уурхайн үйл ажиллагааг сэргээх, Хотгорын уурхайн нүүрс ашиглалтын талаар болон Увс аймгийн Цагдаагийн газартай хамтран ажиллах, бүтээн багуулалт, хот төлөвлөлтийн тухай туршлага солилцох санал тавив. Дээрх асуудлаар талууд ярилцаж Эрчим ХХК-ний уурхайг мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актаар тавигдсан зөрчлийг арилгах хүртэл үйл ажиллагааг нь түр зогсоосон бөгөөд техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нарийвчилсан байдлын үнэлгээг хийлгэх, гол усны эх бүрэлдэх газарт овоолсон шороон овоолгыг зайлуулах, улсын комисс ажиллуулаагүй зэрэг зөрчлийг арилгасан нөхцөлд тус уурхайн үйл ажиллагааг сэргээхээр болов. Харин Хотгорын уурхайд нөөцөд бүртгэгдсэн нүүрсийг иж бүрэн зөв зохистой ашиглах талаар харилцан тохиролцоонд хүрлээ.