Баян-Өлгийнхөн Кошагач районд болсон яармаг худалдаанд оролцов

Хэвлэх

2014 - 8-р сарын 05, Мягмар гариг, 15:48

ОХУ-ын Алтайн БНУ-ын Кошагач районд болсон яармаг худалдаанд Баян-Өлгийчүүд чөлөөтэй оролцож арилжаа наймаа хийж ирэв.

Тэд визгүй, зөвхөн хил нэвтрэх зөвшөөрлийн цагаан хуудсаар, хүн бүр тавин кг ачаатай гарч гурав хоног ажилласан нь аль ч талын иргэдэд ашигтайгаар туссан байна.

-Бид эртний хөрштэйгээ алхам ойртлоо. ОХУ, Монгол хоёр улсын иргэд харилцан визгүй нэвтрэх юм бол хоорондын харилцаа өргөжин аль ч улс орны эдийн засаг, ард түмнийх нь амьжиргаа улам сайжрах сан. Нэн их тулгамдсан уг асуудлыг удахгүй тус улсад болох ОБНХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлал шийдвэрлэнэ гэдэгт бид гүнээ итгэж байна гэж яармагт оролцогчид ярьж байна