Өлгий хот болон Алтай хотууд ах дүүгийн харилцаатай болов

Хэвлэх

2014 - 8-р сарын 15, Баасан гариг, 02:42

ah duu hot olgii-altaiӨнөөдөр МУ-ын Баян-Өлгий аймаг болон БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Өлгий, Алтай хотууд ах дүү хотуудын харилцаа тогтоож байна. Ингэснээр 2 хот найрамдалт хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлж, 2 хотын иргэдийн хүсэл эрмэлзлийг хүндэтгэн нөхөрсөг харилцаатай байх юм. Энэхүү санамж бичигт Өлгий хотын Засаг дарга Ө.Хабай, Алтай хотын Засаг дарга Ш.Мурат нар өнөөдөр гарын үсэг зурлаа.