ХҮНСНИЙ ЗАХУУДЫГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХЭЭР БОЛОВ

Хэвлэх

2014 - 8-р сарын 26, Мягмар гариг, 18:02

suu tsaganӨлгий сумын «Тирлик», «Ах дaм» захуудын хүнсний 10 гаруй дэлгүүрийн үйл ажиллагаа албадлагаар зогсов. Тус сумын тавдугаар багийн нутагт байрлан хорь гаруй жил болсон уг захын орчин тойрон хэт бохирдож, ариун цэвэр эрүүл ахуйн шаардлагаас хоцрон, халдварт өвчин тархах эрсдэл өндөртэй болсон тул мэргэжлийн хяналтын байгууллагааас шинжилгээ судалгаа хийж дүгнэлт гаргасны эцэст дэлгүүрүүдийг хааж, лацдан ломбодсон тухай аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Өөрөөр хэлбэл эдгээр захуудад мах, сүү, хүнсний ногоо зэрэг хүнсний бүтээгдэхүүн борлуулах, энэ захуудын орчим такси ажиллуулахыг эрс хориглосон байна. Харин хүнсний дэлгүүрүүдийг хотын баруун захаар шинээр байгуулагдсан «Жана өлке» нэртэй битүү захад шилжүүлэн ажиллуулахыг зөвшөөрсөн байна. Хүнсний барааг ийнхүү шинэ байранд шилжүүлэн нүүлгэхийг зарим багийн иргэд "шаардах бичиг" өргөн барих зэргээр дэмжиж байгаа ч чөлөөт зах зээлийн журам зөрчигдөж байгаад хуучин захын захиргаа, зарим наймаачид, худалдан авагчид, таксиныхан дургүйцэж байна.