ӨЛГИЙ СУМАНД БОКСЧИД ХҮЧ СОРИНО

Хэвлэх

2014 - 8-р сарын 26, Мягмар гариг, 18:06

 Энэ сарын 24-28-нд Өлгий суманд боксчид хүчээ сорихоор болж байна.

Энэ тухай аймгийн биеийн тамир, спорт, соёл аялал жуулчлалын газрын дарга Х.Хайнаар мэдээлэхдээ,"Олон улсын чанартай уг тэмцээнийг бид туршлага солилцох, спортын энэ төрлийг улам хөгжүүлэх үүднээс аймагтаа анх удаа зохион байгуулах гэж байна. Тэмцээнд манай улсын шилдэг боксчид болон Казахстан, БНХАУ, ОХУ-аас тамирчид уригдан ирж оролцохоор боллоо. Өөрөөр хэлбэл бид 120 гаруй зочдод үйлчлэхийн зэрэгцээ нэрт тамирчидтай нүүр учран уулзаж, хүч авъяасыг нь харж сонирхох болно гэв.