Улаанбурхан өвчний вакцинжуулалт 99 хувьтай байна

Хэвлэх

2015 - 6-р сарын 17, Лхагва гариг, 08:21

Баян-Өлгий аймагт улаанбурхан өвчний тохиолдол арван хоёр бүртгэгдэж нэг нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ. Бусад нь клиник шинж тэмдэг, анамнез асуумж судалгаагаар батлагдсан байна.

Аймгийн эрүүл мэндийн газрын ”Улаанбурхан өвчний тандалт судалгааг эрчимжүүлэх” тухай тушаал, сэжигтэй тохиолдлыг илрүүлэх тандалтын үйл ажиллагааны төлөвлөгөө гарч хот хоорондын автобус, Улаанбаатар, Өлгий чиглэлийн онгоцонд байнгын тандалт судалгаа хийгдэж нийт мянга гаруй хүнийг хамааруулж, өвчилсөн ес оюутаны тавыг уг тандалт судалгааны явцад илрүүлсэн байна. Аймгийн хэмжээнд улаанбурханы өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын хамралт 99,6%, үүнээс аймгийн төвд 99.9%, сумын түвшинд 99.7, багийн түвшинд 99.3 хувьтай байна гэж тус аймгийн мэргэжлийн хяналтын газар мэдээллээ.