БАЯР НААДМААР ӨНДӨГ БОРЛУУЛАХЫГ ХОРИГЛОВ

Хэвлэх

2015 - 7-р сарын 09, Пүрэв гариг, 08:06

Баян-Өлгий аймгийн мэргэжлийн хяналтын газрынхан баярын хоёр хоногийг ажил албаны хугацаа болгохоор зарлав.

Цэнгэлдэх хүрээлэн, морины барианы газарт зөвхөн үйлчилгээний тусгай дугаар авсан авто хөсгүүд үйлчлэх, хог хаягдал тарихгүй байх, мал болон махыг үүсэл гарлын гэрчилгээний дагуу борлуулах журамыг хатуу баримтлахыг нийтэд сонордуулав. Баярын үеэр өндөг борлуулахыг хориглох, хувин савтай хуушуур борлуулахгүй байх, уух унданд зөвхөн нэг удаагийн аяга хэрэглэх, зоогийн газрууд эрүүл ахуй, ариун цэврийн горимыг чандлан сахихыг шаардахаар боллоо.