Сонгуулийн зардлын дээд хэмжээг 130 сая төгрөгөөр тогтоолоо

Хэвлэх

2016 - 3-р сарын 29, Мягмар гариг, 11:15

Баян-Өлгий аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид ирэх зургаадугаар сард болох сонгуулийн зардлын тухай асуудлыг авч хэлэлцээд сонгуулийн нийт зардалд 130 сая төгрөг зарцуулахаар болов.

Мөн хөдөөний 12 сум, Өлгий сумын баг тус бүрт нэр дэвшигчдийн зарцуулах хөрөнгийн хэмжээг сонгогчдынх нь тоотой нийцүүлэн тогтоов. Жишээлбэл Алтанцөгц сум 14 сая, Улаанхус, Цэнгэл тус бүр 17 сая, Өлгий сумын нэг, дөрөв, есдүгээр багууд тус бүр 19 сая, арван гуравдугаар баг 17 сая төгрөг гэх мэтээр тогтоожээ.songul2016