Үлгэрч анги шалгарлаа

Хэвлэх

2016 - 5-р сарын 08, Ням гариг, 11:35

Бага насны хүүхдүүдийг номтой нөхөрлүүлэх, хүүхэд бүрийн хэл яриаг хөгжүүлэхэд нөлөөлөх зорилгоор “Үлгэрч анги” уралдааныг аймгийн номын сан Дэлхийн Зөн ОУБ–ын Баян–Өлгий ОНХХөтөлбөртэй хамтран зохион байгууллаа.

Уралдааныг цэцэрлэг тус бүрт очиж бэлтгэл ангиудын хүүхдүүдээс удирдамжинд өгөгдсөн арван үлгэрийг яриуллаа. Өлгий сумын улсын 12 цэцэрлэг 14 бэлтгэл бүлгийн 309 хүүхэд хамрагдаж, эхний таван байр эзэлсэн цэцэрлэгийн бэлтгэл бүлгийг 45 үлгэрийн номоор шагнан урамшуулж номоор баяжууллаа.

Тэргүүн байрыг V цэцэрлэгийн бэлтгэл бүлэг, дэд байр XI цэцэрлэгийн бэлтгэл бүлэг, гутгаар байр I цэцэрлэгийн бэлтгэл бүлэг, 4-дүгээр байр – IV цэцэрлэгийн бэлтгэл бүлэг, 5 дугаар байр– VI, II цэцэрлэгийн бэлтгэл бүлэг тус тус шалгарлаа.