Найман хүү, зургаан охин мэндэлжээ

Хэвлэх

2017 - 1-р сарын 05, Пүрэв гариг, 02:27

alt

Хуучин, шинэ оны завсарын дөрөв хоногт тус аймгийн төв, хөдөөд арван дөрвөн эх нярайлж, хүн амын тоо найман хүү, зурган охиноор нэмэгдсэн тухай эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Түргэн тусламж 213 удаа дуудагдаж, насанд хүрсэн 213 хүн, 122 хүүхдэд тусламж хүргэгдсэний ихэнх нь томуугаар өвчилсөн байна. Архинд хордсон дөрвөн хүн эрүүлжигдэж, Ногооннуур суманд нэг хүн хорт хавдраар нас барсан байна. Харин цагдаагийн байгууллагад далан хүн саатуулагдсаны жаран найм нь согтууруулах ундаа хэрэглэн машин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зэрэг зөрчил, хоер нь хулгайн хэрэг байна.