Халдварт өвчин гарсан газраас мал оруулж ирэхийг хориглолоо

Хэвлэх

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 - 1-р сарын 25, Лхагва гариг, 07:10 Нийтэлсэн: sumadmin 2017 - 1-р сарын 25, Лхагва гариг, 07:09

Зарим хөрш аймгуудад мал, ан амьтны онц халдварт өвчин гарч байгаатай холбоотой тус аймгийн мэргэжлийн хяналтын газар нийт иргэдэд сэрэмжлүүлэг хүргүүллээ.

-Ховдын хоёр, Говь-Алтайн долоон суманд мал амьтны халдварт өвчин гарч хорио цээр тогтоосон байна. 600 гаруй бөхөн уг өвчнөөр хорогдсон мэдээтэй байна. Манайхан Говь-Алтай, Ховд аймгаас адуу зэрэг мал оруулж ирдэгийг таслан зогсоох хэрэгтэй байна. Өвчин гарсан газруудаас мал оруулж ирэх, наймаачид бөхөнгийн эвэр авч ирэх зэрэг зөрчил гаргавал хатуу арга хэмжээ авна шүү! гэж мэргэжлийн хяналтын улсын байцаагч К.Асаан анхаарууллаа.