“Оюутан цэрэг” сургалтад 14 оюутан хамрагдана

Хэвлэх

2017 - 4-р сарын 10, Даваа гариг, 01:51

Зураг

Энэ жил “Оюутан цэрэг” сургалтад Ховд Их Сургуулийн салбар сургуулийн 3, Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн 11 оюутан бүртгүүлжээ.

Сурлагын голч дүн нь 2,8-аас дээш, эрүүл мэндийн үзлэг болон биеийн тамирын шалгалтад тэнцсэн оюутнууд дээрх сургалтад суралцах боломжтой бөгөөд оюутан цэргүүд 4 дүгээр сарын 01-нээс 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл амралтын өдрүүдэд Өлгий хотод, 6 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 15-ны хооронд Ховд хотод Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Зэвсэгт Хүчний 123 дугаар ангид цэргийн бэлтгэл сургалтад хамрагдсанаар цэргийн алба хаасанд тооцогдох юм.

Дашрамд хэлэхэд, 2016 онд тус аймгийн 7 оюутан “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдсан ба сургалтад хамрагдах хүсэлтэй оюутнуудын тоо жилээс жилд өсч байна