Х.Бекнур олон улсын боксын тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

Хэвлэх

2017 - 5-р сарын 26, Баасан гариг, 02:30

Зураг

Бүгд Найрамдах Казахстан улсын нийслэл Астана хотод энэ сарын 18-23-ны өдрүүдэд зохион байгуулагдсан армийн генерал Сагадат Нурмаганбетовын нэрэмжит олон улсын сонирхогчдын боксын “А” зэрэглэлийн тэмцээнд тус аймгийн тамирчин, Монгол Улсын боксын залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хошой аварга, насанд хүрэгчдийн УАШТ-ний хүрэл медальт, спортын мастер Х.Бекнур мөнгөн медаль хүртлээ.

Тус тэмцээнд ОХУ, Казахстан, Монгол, Узбекистан, Киргизстан, Тажикистан, Малайз гэсэн долоон орны 130 гаруй ширэн бээлийтэн өрсөлдсөн бөгөөд манай улсаас эрэгтэйчүүдийн -91 кг-ын жинд Н.Бекнур, +91 кг-ын жинд Т.Ерболат нар дасгалжуулагч А.Бейбитийн удирдлага дор эх орноо төлөөлөн тулалдсан юм.
Харин насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт, спортын мастер Т.Ерболатын хувьд БН Казахстан улсын тамирчинтай учраа тарж ялагдан медальт байранд шалгарч чадаагүй байна.