Аймгийн Б.Ахтаны нэрэмжит Номын Сантай гэрээ байгуулж, Өлгий сумын ЗДТГ-ын алба хаагчид чөлөөт цагаа өнгөрүүлэх “Зөөврийн номын сан”-тай боллоо.

Хэвлэх

2019 - 3-р сарын 12, Мягмар гариг, 02:51

Өлгий сумын ЗДТГ-ын дарга Ч.Бахатжан, Аймгийн Номын сангийн эрхлэгч Д.Алтынгүл нар байгууллагадаа Зөөврийн номын сан ажиллуулах талаар гэрээ байгуулав. Номын сангийн Эрхлэгч Д.Алтынгүл болон Номын санчид “Номын сангийн ” тухай товч танилцуулж. Мөн ирэх 9сард Номын сангийн 70 жилийн ойн баяр болох талаар, мөн Албан хаагчидад “Уншсан номоо бэлэглэсгэе” аянд нэгдэхийг уриалсан болно. Өлгий сумын ЗДТГ-ын албан хаагчид Номын сангийн үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцаж, санал бодлоо солилцлоо. Өлгий сумын Засаг дарга Х.Бахытхумар баярласан талархалсанаа илэрхийлж, цаашид хамтран ажиллах, Номын цагаан буян дэлгэрэх болтугай хэмээн, ажлын амжилт хүсэж үүгээр уг арга хэмжээ өндөрлөв.altaltaltalt